Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00111

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00111

Орхон аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 1,356,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 99375790 дугаарыг ашиглан зээл авч төлж байсан болно. ******* нь 10 удаагийн хүсэлтээр нийт 950,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан. Иймд *******өөс үндсэн зээлийн үлдэгдэл 950,000 төгрөг, зээлийн хүү 344,624 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,057 төгрөг, нийт 1,356,681 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч О.Энхбаттөрд холбогдуулан зээлийн төлбөр 1,356,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Энхбаттөр нь ******* ******* ХХК-д 1,356,681 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Энхбаттөр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч О.Энхбаттөрд холбогдуулан гаргасан 1,356,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Энхбаттөр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,312 төгрөгийн 11,656 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ