| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03998/И |
| Дугаар | 312/ШШ2026/00114 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00114
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00114 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Н....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал баг Их хаад ....... тоотод оршин суух, И....../-д холбогдох
2,052,974.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* изи лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* изи лизинг ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр №ЭР24110401 тоот лизингийн гэрээгээр хариуцагч *******д 2,800,000 төгрөгийг, сарын 2.99 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр ******* Дийл ХХК-иас Iphone 14 plus загварын гар утас худалдан авсан бөгөөд лизингийн гэрээгээр олгох мөнгөн дүнг ******* Дийл ХХК-ийн Хаан банкин дахь 5111552597 тоот дансаар гэрээний 2.6-т заасны дагуу харилцан тохиролцож шилжүүлсэн болно. Иймд *******эс 2,052,974.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* изи лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 2,052,974.54 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* изи лизинг ХХК нь хариуцагч *******эс зээлийн төлбөр 2,052,974.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* изи лизинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,798 төгрөгийн 23,899 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 23,899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* изи лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,052,974.54 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* изи лизинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,798 төгрөгийн 23,899 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 23,899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* изи лизинг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ