Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2026/00054

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2026/00054

Завхан аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: .......... хотын Б.......  дүүргийн .....-р хороо Т..... булаг ..........гудамжинд оршин суух хаягтай Б овогт Ө-ын Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..........аймгийн ............ сумын Б...........багт оршин суух хаягтай   А............. овогт И*-ийн Э*-д холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талуудаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие И.Э-д банкны зээл төлөх шаардлагатай байна 5,000,000 төгрөг зээлээч гэхээр түүнд өөрийн данснаас түүний ..............тоот данс руу 5,000,000 төгрөгийг хийсэн. Одоо бараг 2 жил болж байна. Мөнгөө буцааж авах гээд удаа дараа хэлсэн боловч одоог хүртэл өгөхгүй, утсаа авахгүй байна. Иймд И.Э-гээс 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч И.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Надад 5,000,000 төгрөгийн хэрэгцээ гарсан. Тэр үед Ө.Б-аас уг хэмжээний мөнгийг авсан нь үнэн. Миний бие уг мөнгийг ирэх хаврын тариалалт эхлэхээс өмнө буюу 5 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны үед өгөхөөр төлөвлөж байгаа болно...” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... И.Э-гийн гаргасан 2026 оны 05 дугаар сарын 10-нд өгөх саналыг хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч И.Э-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Э нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд ирүүлсэн “...5,000,000 төгрөгийг ирэх хаврын тариалалт эхлэхээс өмнө буюу 5 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны үед өгөхөөр төлөвлөж байгаа болно...” гэсэн,

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагчийн тайлбартаа танилцаад ирүүлсэн “...Э-*гийн гаргасан 2026 оны 05 дугаар сарын 10-нд өгөх саналыг хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд  талууд эвлэрэх эрхтэй талаар заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй байна.

Зохигч талуудын тус тусдаа ирүүлсэн тайлбарууд нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигч талуудыг эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигч талуудын тайлбарыг хүлээн авч, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 47,475 төгрөг, хариуцагч И.Э-гээс 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ө.Б-ы нэхэмжлэлтэй хариуцагч И.Эд холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Зохигч эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгчийн 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.Э хүлээн зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 47,475 төгрөг, хариуцагч И.Э-гээс 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  Ө.Б-д олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч И. нь  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Б.ӨЛЗИЙХИШИГ