Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/02979

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,, ББСБ ХХК /РД: /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,************** /РД: *******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,959,608.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.******* нь манай компанитай 2025 оны 2 сарын 19-ний өдөр ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2025 оны 5 сарын 30-ны өдөр 334,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 2025 оны 3 сарын 21-ний өдөр 350,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 2025 оны 2 сарын 22-ны өдөр 219,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 2025 оны 2 сарын 20-ны өдөр 4,310,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн.

...Зээлийн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 4,862,738.39 төгрөг, үндсэн хүү 1,061,944.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,758.41 төгрөг, шимтгэл 14,667.37 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 5,959,608.38 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ББСБ ХХК-н гаргасан 5,959,608.38 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 4 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 5,959,608.38 төгрөгийг хариуцагч П.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 сарын 30-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,304 төгрөгийн 50 хувь болох 55,152 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 55,152 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5,959,608.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,304 төгрөгийн 50 хувь болох 55,152 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 55,152 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА