| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03458/И |
| Дугаар | 312/ШШ2026/00116 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00116
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00116 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3-р хороо сөүлийн гудамж А.......5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ..... тоотод .....ар хээрийн овогт Лутаагийн Норжмаа /РД:ФВ98050405, утас 94838054/-т холбогдох
2,990,155.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
*******-******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай байгууллагад хандаж цахим кредит картын зээл авах зорилгоор 1,895,000.00 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдрөөс 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 1,895,000.00 төгрөгийг №8149 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд *******гаас үндсэн зээл 1,895,000 төгрөг, хүү 939,255.05 төгрөг, торгууль 142,400 төгрөг, бусад 13,500 төгрөг, нийт 2,990,155.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ундраа ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,990,155.05 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ундраа ******* ******* ХХК нь хариуцагч *******гаас зээлийн төлбөр 2,990,155.05 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ундраа ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,792 төгрөгийн 34,396 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Л.Нормаагаас улсын тэмдэгтийн хураамж 34,396 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ундраа ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,990,155.05 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* ундраа ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,792 төгрөгийн 34,396 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Л.Нормаагаас улсын тэмдэгтийн хураамж 34,396 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ундраа ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ