Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2026/00062

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2026/00062

Завхан аймаг

                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: У........... хотын С..........дүүргийн ......-р хороо, .............тауэрын......... давхарт байрлах “.............. банк” ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..............аймгийн ............сумын Р.......... багт оршин суух хаягтай Ш овогт С-ын Э-т холбогдох 4,686,412.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “....... банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 4,661,412.04 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг нийт 4,686,412.04 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч С.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие шүүхийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлөхөө илэрхийлж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “.......... банк” ХК нь хариуцагч С.Э-аас 4,686,412.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие шүүхийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлөхөө илэрхийлж байна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,933 төгрөгийн тал хувь болох 44,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 44,966 төгрөг, хариуцагч С.Э-аас 44,966 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..... банк” ХК-нд олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ...... банк” ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч С.Э-т холбогдох 4,686,412.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 89,933 төгрөгийн тал хувь болох 44,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 44,966 төгрөг, хариуцагч С.Э-аас 44,966 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..... банк” ХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч С.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ