| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03593/И |
| Дугаар | 312/ШШ2026/00098 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2026/00098
2026 01 07 312/ШШ2026/00098
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ****-р баг, анхдагчдын гудамжид байрлах, ******* аймгийн ******* ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, СӨХ-ийн ********** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********, утас:***********/-д холбогдох,
4,928,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Орхон аймгийн чиглэлд 99-57 ОРБ улсын дугаартай "Toyata HiLux" загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад ******* аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Баруун бэл гэх газрын засмал замд явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчиж тогтоосон хурдыг хэтрүүлж явахдаа засмал замын зорчих хэсгээс гарч замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Золзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн байна. Д.*******гийн үйлдлийн улмаас Б.Золзаяагийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 4 удаа нийт 4,928,000 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч ******* ******* ******* санд хохирол учруулсан байна. Иймд Д.*******гаас ******* ******* ******* санд учруулсан хохирол 4,928,000 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь ******* аймгийн ******* ******* ******* хэлтэсээс нэхэмжилсэн 4,928,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* хэлтэс нь хариуцагч Д.*******д холбогдуулан 4,928,000 төгрөгийг ******* ******* ******* ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* хэлтсийн 4,928,000 төгрөгийг ******* ******* ******* ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.*******гаас 4,928,000 төгрөгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 93,798 төгрөгний тал хувь болох 46,899 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,928,000 төгрөгийг ******* ******* ******* ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд хариуцагч Д.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.*******гаас 46,899 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ