| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/00008/И |
| Дугаар | 312/шш2026/00434 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 312/шш2026/00434
2026 01 29 312/ШШ2026/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарын гудамжид байрлах ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар /регистрийн дугаар *******, утас: *******/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: О.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн О.Өнөмандах нь ******* банктай байгуулсан 2024 оны 11-р сарын 04-ний өдрийн 3007/2024-94000058231 тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 11-р сарын 04-ний өдөр МТ4370030003095034417 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 29,886,000.00 /Хорин есөн сая найман зуун наян зургаан мянган / төгрөгийн зээл авсан. О.Өнөмандахын манай банканд учруулсан хохирол 30,691,448 төгрөгийг гаргуулахаар 2025.08.29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох О.Өнөмандах нь банкинд өгсөн бүртгэлтэй хаягтаа байдаггүй бөгөөд оршин суудаггүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Өнөмандах /РД:*******/ нь хаана оршин суудаг /амьдардаг/ нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 312/ШЗ2025/07665 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-3/, итгэмжлэл /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/, цахим цалингийн зээлийн гэрээ /хх-12-17/, дансны хуулга /хх-18/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар, хүсэлтийн үндэслэлээ: ...О.Өнөмандах нь ******* банктай байгуулсан 2024 оны 11-р сарын 04-ний өдрийн 3007/2024-94000058231 тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 11-р сарын 04-ний өдөр МТ4370030003095034417 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 29,886,000.00 /Хорин есөн сая найман зуун наян зургаан мянган / төгрөгийн зээл авсан. О.Өнөмандахын манай банкинд учруулсан хохирол 30,691,448 төгрөгийг гаргуулахаар 2025.08.29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Өнөмандах /РД:*******/ нь хаана оршин суудаг /амьдардаг/ нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Зээлдэгч ******* Өнөмандах нь Тус банктай 2024 оны 11-р сарын 04-ний өдрийн 3007/2024-94000058231 тоот "******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ" байгуулж, 2024 оны 11-р сарын 04-ний өдөр МТ4370030003095034417 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээний дагуу 29,886,000.00 төгрөгийн зээл авсан болох нь нотлогдож байна.
Одоогийн байдлаар нийт 30,691,448 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болох нь зээлийн дансны хуулгаар мөн нотлогдсон.
3. ******* банк нь Тус шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ******* Өнөмандахад холбогдуулан 30,691,448 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9., 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. ******* ******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* Өнөмандах /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* Өнөмандах /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, утас: *******/-т мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА