| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/00104/И |
| Дугаар | 312/шш2026/00435 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 312/шш2026/00435
2026 01 29 312/ШШ2026/00435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: О.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хүү С.- хамт 2024 оны 12 дугаар сарын эхээр О. гэгч хүнээс мөөгөн дээврийн ажил, нэг хүний 120,000 төгрөгөөр тохирч, 10 хоног дээврийн ажил хийсэн. Ингээд ажлаа дуусгаад О. цалингаа авъя гэхэд гүйцэтгэл ороогүй байна гэж хэлээд өдийг хүртэл явсан. Хүү бид хоёрын 2,400,000 төгрөгийн цалингаа авахаар шүүхэд хандах гэхээр түүний оршин суугаа хаягийн мэдээлэл олдохгүй байгаа учир О. эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.******* хүсэлтийн үндэслэлээ: ...Би хүүгийнхээ хамт, 2024 оны 12 дугаар сард О. гэгч хүнтэй тохирч мөөгөн дээврийн ажлыг нэг хүний 120,000 төгрөгөөр, 10 хоногийн хугацаатай хийсэн. Ингээд ажлаа дуусгаад О. цалингаа авъя гэхэд гүйцэтгэл ороогүй байна гэж хэлээд өдийг хүртэл явсан. Хүү бид хоёр 2,400,000 төгрөгийн цалингаа авахаар шүүхэд хандах гэхээр түүний оршин суугаа хаягийн мэдээлэл олдохгүй байгаа учир О. эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Б.******* нь О.тэй тохиролцон мөөгөн дээврийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
3. О.******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан О.******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан О.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон Б.******* /утас: *******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА