Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00099

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00099

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ********** гудамжид байрлах ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар /РД:**********, утас:************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ********** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:**********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 39,346,962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш.******* нь ******* банктай 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр MN060030003095040407 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 35,877,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Ш.*******тай байгуулсан зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 33,796,152 төгрөг, зээлийн хүү 5,430,329 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,481 төгрөг, нийт 39,346,962 төгрөг болно. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр MN060030003095040407 тоот цахим цалингийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 39,346,962 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ш.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шижир овогтой ******* миний бие ******* банкнаас нэхэмжилсэн 39,346,962 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Ш.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,346,962 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 39,346,962 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,685 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 177,342.5 төгрөгийг, төрийн сангаас 177,342.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 39,346,962 төгрөгийг хариуцагч Ш.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,685 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******аас 177,342.5 төгрөгийг, төрийн сангаас 177,342.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ