| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/00014/И |
| Дугаар | 312/шш2026/00436 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 312/шш2026/00436
2026 01 29 312/ШШ2026/00436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 31 дүүгээр хороо, ******* хотхон ******* дугаар байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******, утас: *******/ хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Н.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Д.******* нь овогтой 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа охин, хүү хоёр төрүүлж, эцэг, эх болцгоосон. 2018 оноос таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарсан. Би хоёр насанд хүрээгүй хүүхдээ асарч Улаанбаатар хотод, М. нь Эрдэнэтэд амьдарсан. 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандахад Н. нь эвлэрэхгүй, шүүхээр шийдвэрлүүлнэ гээд ажиллагааг дуусгавар болгосон. 2019 оноос хойш ямар ч холбоогүй байгаа. Саяхан би95187979 гэсэн холбоо барих дугаарыг нь олж авсан. Н.******* урьд амьдарч байсан багаас нь хаана амьдарч байгааг нь надаас асууж байсан. Би Улаанбаатар хотод Н. хаягийн мэдээлэл авахаар хандсан боловч шүүхэд хандах хэрэгтэй гээд өгөөгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргах гэхээр түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тулд Нэргүй овогт ******* эрэн сурвалжлах шийдвэрийг гаргаж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-7/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.*******ын, Н.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч шаардлагын үндэслэлээ: ...Би 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа хоёр хүүхэдтэй. 2018 оноос таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарсан. 2019 оноос хойш ямар ч холбоогүй байгаа. Би Улаанбаатар хотод Н. хаягийн мэдээлэл авахаар хандсан боловч шүүхэд хандах хэрэгтэй гээд өгөөгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргах гэхээр түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тулд ******* эрэн сурвалжлах шийдвэрийг гаргаж өгнө үү... гэсэн.
2. Хүсэлт гаргагч Д.******* нь Н. 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ байгуулж, тэдний дундаас хүү Б.Мөнхтүшиг, охин Б.Минжээ нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
3. Иймд Н.******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан /регистрийн дугаар:/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон Д.******* /утас: *******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА