Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00122

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00122

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Сэнтрал Тауэр, ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг овоот .....тоотод оршин суух, ./-д холбогдох

 .......

1,917,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Батмөнх овогтой Баасандалайтай 2023-07-20ны өдөр 2-5"-тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2024 оны 10 сарын 9-ний өдөр 1,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй 2000607481 тоот зээлийг ХААН банк дахь 5167394747 тоот дансанд,

2. 2025 оны 2 сарын 13-ний өдөр 624,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй 2000927613 тоот зээлийг .....т банк дахь 4005174052 тоот дансанд,

3. 2025 оны 3 сарын 7-ний өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй 2000983102 тоот зээлийг .... банк дахь 4005174052 тоот дансанд,

4. 2025 оны 3 сарын 19-ний өдөр 169,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй 2001015922 тоот зээлийг ******* банк дахь 4005174052 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2000607481 тоот зээл 2025 оны 4 сарын 7-ний өдөр дуусч үндсэн зээлийн үлдэгдэл дүн 590,490 төгрөг, хүү 184,213 төгрөг, нийт 774,703 төгрөг, 2000927613 тоот зээл 2025 оны 3 сарын 30-ний өдөр дуусч үндсэн зээлийн үлдэгдэл дүн 505,440 төгрөг, хүү 151,076 төгрөг, нийт 656,516 төгрөг, 2000983102 тоот зээл 2025 оны 4 сарын 6-ний өдөр дуусч үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, хүү 63,373 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг нийт хүү 65,373 төгрөг, нийт 265,373 төгрөг, 2001015922 тоот зээл 2025 оны 4 сарын 18-ний өдөр дуусч үндсэн зээлийн үлдэгдэл дүн 169,000 төгрөг, хүү 50,238 төгрөг шимтгэл 1,690 төгрөг нийт хүү 51,928 төгрөг, нийт 220,928 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 1,464,930 төгрөг, нийт хүү 448,900 төгрөг , шимтгэл нийлбэр 3,690 төгрөг, бүгд нийлээд 1,917,520 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,917,520 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 917,52 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******гаас зээлийн төлбөр 1,917,520 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,630.32 төгрөгийн 22,815.16 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 22,815.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,917,520 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,630.32 төгрөгийн 22,815.16 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 22,815.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ