| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03490/И |
| Дугаар | 312/ШШ2026/00123 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00123
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00123 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сайхан сум 2-р баг 18 дугаар байрын .........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Орхон туул сум 2-р баг Баянцогт хөдөөд оршин суух, ...../-д холбогдох
3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөдөө аж ахуйн корпораци Хөтөл салбарт ажилладаг ба ажил хэргийн шугамаар хариуцагч *******ыг таньдаг болсон. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* нь над руу яриад зээл хаах гээд мөнгөний хэрэг гараад байна, 7 хоногийн хугацаанд 3,000,000 төгрөг зээлээч, хүүтэй байсан ч хамаагүй гээд гуйсан. Тэгэхээр нь тухайн үед надад мөнгө байхгүй болохоор нь хамт ажилладаг хүнээс 3,000,000 төгрөгийг зээлээд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *******ы Хаан банкны 5094193552 тоот данс руу 3,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5048117190 тоот данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш авсан мөнгөө өгөхгүй байгаа тул *******аас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр ч. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн 31,475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 31,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн 31,475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 31,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ