| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03783/И |
| Дугаар | 312/ШШ2026/00100 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2026/00100
2026 01 07 312/ШШ2026/00100
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *****-р хороо, Энхтайваны өргөн чөлөө ******, ******* ******* *******ны төв байранд байрлах ******* ******* ******* ХК /РД:******, утас:************-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *****-р хороо, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********, утас:**********/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 34,323,617.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь ******* ******* *******тай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №4583/000287/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 1 хувийн үндсэн хүүтэйгээр, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны үндэслэн *******ны зүгээс шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 2025 оны.10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 32,743,322.25 төгрөг, үндсэн хүү 1,507,089.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,205.21 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 18,000 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулагдсан №4583/000287/2024 Цалингийн зээлийн гэрээ-г цуцалж тухайн гэрээний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын нийт зардалд 34,323,617.36 төгрөгийг гаргуулж, ******* ******* *******инд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ******* ******* ХК-иас нэхэмжилсэн 34,323,617.36 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,323,617.36 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 34,323,617.36 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,568 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 164,784 төгрөгийг, төрийн сангаас 164,784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 34,323,617.36 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,568 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 164,784 төгрөгийг, төрийн сангаас 164,784 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ