| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03943/И |
| Дугаар | 312/шш2026/00459 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 312/шш2026/00459
2026 02 03 312/ШШ2026/00459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* хороолол, ******* *******, *******2 тоотод оршин суух ******* ******* овгийн *******-******* /регистрийн дугаар , утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, багийн тоотод оршин суух овгийн /регистрийн дугаар, утас: /,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, багийн тоотод оршин суух овгийн /регистрийн дугаар / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.
Хариуцагч Б. /цахимаар/
Хариуцагч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.гийн Б., Б. нараас 10 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 7 650 000 төгрөгийг хангаж, үлдэх 2 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б. нь 2025.08.12-ны өдөр нөхөр болох Энэрэлтэй нутгийн 100 жилд явна гэж хэлж, надаас найздаа хүнээс хүүтэй мөнгө олоод өг гэж авснаас хойш ямар ч мөнгө төлөөгүй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Б. нэхэмжлэлээс нийт 7 650 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс татгалзсан.
4. Харин хариуцагч Б. нь нэхэмжлэгчээс огт мөнгө аваагүй, мөнгөнөөс хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн
5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч М.гаас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 8 500 000 төгрөгийг зээлж авсан нь талуудын тайлбар, Хаан банкны дугаарын дансны хуулгаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Нэхэмжлэгч нь мөнгийг анх зээлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй тул хүү нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.
7. Зээлээс Б. 1 500 000 төгрөг төлсөн гэдэгтэй талууд маргаагүй.
8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
8. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь Б.т мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байх ба, хариуцагч мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээжээ.
9. Нэхэмжлэгч нь 8 500 000 төгрөг зээлснээс хариуцагч 1 500 000 төгрөг төлж, 7 650 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй болох нь нотлогдож байна.
10. Иймд нэхэмжлэлээс 7 650 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгч нь Б.ыг хариуцагч Б.ийн хамт мөнгө зээлсэн гэх боловч мөнгө зээлсэн нь баримтаар нотлогдохгүй байх тул Б.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжаар 137 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.д олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.ээс 7 650 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 500 000 төгрөг, хариуцагч Б.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 137 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.д олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА