| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03931/И |
| Дугаар | 312/ШШ2026/00102 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2026/00102
2026 01 07 312/ШШ2026/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 1-6-124 тоотод оршин суух,******* овогт ******* ******* /РД:******, утас:********/-ын хүсэлттэй,
******* *******, ******* ******* нарыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Иргэн Н.*******, Э.******* нар нь миний нэр дээр байдаг******* 48-17 тоот 2 өрөө байрыг 2024 оны 10 сараас түрээслэсэн. 2025 оны 05 сараас 08 сарын 29-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 1,650,000 төгрөг, халаалт, халуун хүйтэн ус, СӨХ /ЭУДТС/-д төлөх төлбөр 2025 оны 12 дугаар сарын 03-ныг хүртэл төлөгдөөгүй алдангитай бодогдож явсаар нийт 2,365,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүх дэх эвлэрүүлэн зуулчлагчид хандсан боловч хайг нь тодорхойгүй учраас буцаагдсан учраас эрэн сурвалжуулах хүсэлтэй байна. Н.*******, Э.******* нар нь тодорхой хаяг байхгүй, түрээсийн орон сууцанд амьдардаг. Н.*******, Э.******* нар нь Зэвсэгт хүчний 186-р ангид ажилладаг юм шиг байна лээ. Би уулзахаар очсон боловч надтай уулзуулахгүй, ажил руу нь мөн оруулахгүй байгаа юм. Иймд Н.*******, Э.******* нарыг эрэн сурвалжилж, хаягыг нь тодруулж өгнө үү... гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, байр түрээсэлсэн гэх бичгийн баримт, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуулчлагчийн мэдэгдэх хуудсууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь Н.*******, Э.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Б.******* нь Н.*******, Э.******* нарт өөрийн өмчлөлийн Говил ********** тоот 2 өрөө байрыг түрээслүүлсэн, Н.*******, Э.******* нар нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөөгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Б.******* нь Н.*******, Э.******* нараас түрээсийн төлбөр, ашиглалтын зардалаа гаргуулахаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуулчлагчид хандсан боловч хаягт нь тодорхойгүй байсан учраас эвлэрүүлэн зуучлагч түүний өргөдлийг шийдвэрлээгүй байна.
4. Н.*******, Э.******* нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн хүсэлтээр тогтоогдож байна.
5. Иймд Н.*******, Э.******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
6. ******* *******, ******* ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
7. ******* *******, ******* ******* нар нь Зэвсэгт хүчний ******-р ангид ажилладаг гэснийг, утас********** болохыг дурдав.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******, ******* ******* /РД:**********/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Н.*******, Э.******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 1-6-124 тоотод оршин суух,******* овогт ******* ******* /утас:***********/-т нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ