| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03726/И |
| Дугаар | 312/ШШ2026/00135 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00135
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00135 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 12 хороо 1-р хороолол .....7/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг .....тоотод оршин суух, . /-д холбогдох
.....
205,399.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* ******* банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 21138 дугаар Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 01-р сарын 08-ны өдөр 52367 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 50,000 төгрөгийн цахим зээл авсан боловч, үлдэгдэл зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байгаа тул үндсэн зээл 50,000 төгрөг, зээлийн хүү 117,166.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,520 төгрөг, бусад зардал 10,713 төгрөг нийт 205,399.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 205,399.67 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь хариуцагч *******ас зээлийн төлбөр 205,399.67 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,812 төгрөгийн 3,406 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамж 3,406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 205,399.67 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,812 төгрөгийн 3,406 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамж 3,406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ