Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00134

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00134

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 12 хороо 1-р хороолол ..... тоотод байрлах ....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртынгол ...тоотод оршин суух, ./-т холбогдох

 ...

458,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн төлөөлөгч ....шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* Капитал банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 3302 дугаар Цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2021 оны 11-р сарын 02-ны өдөр 30601 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 120,0001 төгрөгийн цахим зээл авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 9,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 26,360 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 16,200 төгрөгийн зээл сунгалтын төлбөр шилжүүлж, үлдэгдэл зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна. Иймд хариуцагчаас 458,833 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ************** ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 458,833 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь хариуцагч *******аас зээлийн төлбөр 458,833 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* апитал ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,415 төгрөгийн 7,207.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 7,207.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 458,833 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,415 төгрөгийн 7,207.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 7,207.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ