| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/00076/И |
| Дугаар | 312/шш2026/00468 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 312/шш2026/00468
2026 02 03 312/ШШ2026/00468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* тоотод оршин суух, Боржигон овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “О.******* 1977 оны 03 сарын 15-ны өдөр Гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоолгох тухай ” хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.*******
Гэрч Ж.Наранцэцэг, О.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие овогтой ******* нь 1977 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ойдов овогтой ******* гэр бүл болж, 1977 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 12 дугаартай гэрлэлтийн батлах авсан. Ингээд бид 6 хүүхдийн аав, ээж болоод 47 жил хамт амьдарсан. Миний хань Ойдов овогтой Отгон нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас бурхан болсон. Улсын бүртгэлээс гэрлэлтийн баталгааны лавлагаа авах гэсэн боловч ямар ч бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд Ж.******* намайг О.******* 1977 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ам бүлийн тодорхойлолт /хх-3/, гэрлэсний гэрчилгээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, Ойдовын Отгоны нас барсны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар хх-5/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-7/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8-10/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ж.******* нь О.******* гэрлэлтээ батлуулсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ: ”...Би 1977 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ойдовын ******* гэр бүл болж 1977 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 12 дугаартай гэрлэлтийн батлах авсан. Ингээд бид 6 хүүхдийн аав, ээж болоод 47 жил хамт амьдарсан. Миний хань О.Отгон нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас бурхан болсон. Улсын бүртгэлээс гэрлэлтийн баталгааны лавлагаа авах гэсэн боловч ямар ч бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд Ж.******* намайг О.******* 1977 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болохыг тогтоож өгнө үү...” гэж тодорхойлсон байна.
2. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Ойдовын Отгон 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан тухай нас барсны гэрчилгээ хэрэгт ирсэн.
2.2. Ж.******* нь О.******* 1977 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 12 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан байна. Тэдний дундаас 1984 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү О., 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү О., 1978 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр охин О., хүү О.... гэсэн 6 хүүхэд төрсөн бөгөөд хүүхдүүд бүгд эцгээрээ овоглосон байна.
2.3. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.Наранцэцэг: “...О.Отгон нь миний ах юм. Ж.*******, О.Отгон нар гэр бүл болоод 6 хүүхэдтэй болсон. Ховдод манайх Отгон ахынхтай нэг хашаанд байдаг байсан. Хүүхдүүд нь бүгд ааваараа овоглодог...” гэсэн мэдүүлэг,
2.4. Гэрч О.ийн: “...манайх 6 хүүхэдтэй, нэг нь эндсэн. Бид бүгд эцгээрээ овоглодог. Намайг мэдээ ороход л аав, ээж маань хамт амьдарч байсан... гэсэн мэдүүлэг өгсөн.
3. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар Ж.******* нь 1977 оны 03 дугаар сарын 15-ны өдөр О.******* гэрлэсэн болох нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэхь хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/, Чонос овгийн Ойдовын Отгон /регистрийн дугаар / нарыг 1977 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА