Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00103

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг *********** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:**********, утас:*********/-ийн хүсэлттэй,

 

******* ******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Г.*******ээс 1,980,000 төгрөг гаргуулахаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч өдрийг хүртэл утас нь холбогдохгүй, оршин суугаа хаягтаа байхгүй холбоо тасарсан. Би *******ийн ээж *******г таньдаг юм. Ээжээс нь асуухаар мэдэхгүй гэдэг. Ганчулуун нь хүүхэд *******аад Улаанбаатар хотод байгаа гэсэн. Иймд Г.******* эрэн сурвалжилж, хаягыг нь тогтоож өгнө үү... гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, барьцаалан зээлдүүлэх гэрээнүүд, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуулагчид гаргасан өргөдөл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.******* нь Г.******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь Г.*******эд 2023 оны 05 сарын 27-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 06 сарын 06-ны өдөр 300,000 төгрөгийг зээлүүлсэн болох нь барьцаалан зээлдүүлэх гэрээнүүд, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч Б.******* нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуулагчид Г.*******ээс мөнгөө нэхэмжилж хандсан боловч Г.******* нь хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

 

4. Г.******* нь иргэний эрх зүйн *******илцаанд *******иуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, барьцаалан зээлдүүлэх гэрээнүүдээр тогтоогдож байна.

 

5. Иймд ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд *******иуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

6. ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

7. Г.******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум баг ************ тоот хаягт байсан, РД:*********, утас ********** түүний ээж ******* утас****** болохыг дурдав.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******иуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* / РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Г.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ********** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /утас:**********/-д нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ