| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03346/И |
| Дугаар | 312/ШШ2026/00130 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00130
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00130 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо Сүхбаатарын талбай-02, ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг, Баян-Өндөр ....тоотод оршин суух, ...../-д холбогдох
1,550,579.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч ******* нь ******* ******* ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ2024062425021 тоот гэрээний дагуу Samsung A15 128GB Samsung A25 5G маркийн гар утсыг нийт 1,158,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Ингээд хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 1,076,444.04 төгрөг, үндсэн хүү 427,970.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,164.64 төгрөг, нийт 1,550,579.24 төгрөгийг *******ээс нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* апп-ын нэхэмжилсэн 1,550,579.24 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК нь хариуцагч *******ээс зээлийн төлбөр 1,550,579.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,759.26 төгрөгийн 19,879.63 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 19,879.63 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК-ийн зээлийн төлбөр 1,550,579.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ТОКИ ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,759.26 төгрөгийн 19,879.63 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 19,879.63 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ