Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00128

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00128

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө Э...... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг .... тоотод оршин суух, ...../-д холбогдох,

 

Зээлийн төлбөр 6,329,727.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* нь зээлдэгч *******тай 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр МN150021002103004914 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулан 6,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар *******наас удаа дараа мэдэгдэж. шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 6.2, Иргэний хуулийн 451.1. 453.1 дүгээр зүйлүүдийг үндэслэн 6,329,727.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6,329,727.26 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,329,728 төгрөг төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч *******аас зээлийн төлбөр 6,329,727.26 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ************** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,226 төгрөгийн 58,113 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 58,113 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6,329,727.26 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ************** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,226 төгрөгийн 58,113 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 58,113 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ