Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 149/шш2026/00191

 

*******0*******6 0******* *******6 9/ШШ*******0*******6/00191

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:Худалдаа хөгжлийн банк

Хаяг: Улаанбаатар хот Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө-19/рд:*******/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян ******* дугаар баг, 3 дугаар хэсэг 5-3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******, утас-*******/

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сумын дүгээр баг, 3-*******1 тоотод оршин суух, овогт /рд:МБ8805*******503, утас-99850*******70/ нарт холбогдох

Банкны зээлийн гэрээний үүрэгт 56717315.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амартунгалаг/онлайн/, хариуцагч Э.*******, Н., нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч ******* овогт ******* *******, овогт нар нь Худалдаа хөгжлийн банктай *******0*******4 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дугаар №5*******11/000*******35/*******0*******4 тоот Цалингийн зээлийн гэрээ, Дугаар №5*******11/000*******35/*******0*******4 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/000*******35/*******0*******4 БГ/000*******35/*******0*******4 Баталгааны гэрээ байгуулан 51,000,000.00 /тавин нэгэн сая / төгрөгийг сарын 1,30 %-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн автомашин худалдаж авах зориулалтаар ашиглахаар зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч ******* *******/рд :*******/, /рд:МБ8805*******503/ нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчийн №5*******11/000*******35/*******0*******4 тоот Цалингийн зээлийн гэрээ, Дугаар №5*******11/000*******35/*******0*******4 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний *******0*******5 оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт:

Үндсэн зээл: 47,798,388.04 төгрөг

Үндсэн хүү: 8,550,010.67 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 345,917.04 төгрөг

Шүүхэд нэхэмжлэхтэй *******3,000 ( Хорин гурван мянган төгрөг) төгрөг.

Талуудын хооронд байгуулсан №5*******11/000*******35/*******0*******4 тоот Цалингийн зээлийн гэрээ, Дугаар №5*******11/000*******35/*******0*******4 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/000*******35/*******0*******4 БГ/000*******35/*******0*******4 Баталгааны гэрээ, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 56,717,315.75 ( Тавин зургаан сая долоон зуун арван долоон мянга гурван зуун арван таван төгрөг далан таван мөнгө) төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ...Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн 56717315.75 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулах болно. Миний зүгээс 3 сарын хугацаанд зээлийг өөрийн машинаа зараад төлөх болно гэжээ.

Хариуцагч Н. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн 56717315.75 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Э.*******, Н. нараас банкны зээлийн гэрээний үүрэгт 56717315.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны 56717315.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Бат-билэг, Н. нар нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгаа нь хуульд харшлаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441537 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******, Н. нараас улсын тэмдэгтийн хураамж **************0768 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот данснаас **************0768 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банканд олгохыг дурдаад

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хариуцагч Э.*******, Н. нараас банкны зээлийн гэрээний үүрэгт 56717315.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******, Н. нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441537 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******, Н. нараас улсын тэмдэгтийн хураамж **************0768 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот данснаас **************0768 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банканд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ