Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00104

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах, ******* ******* ХК-ийн Орхон салбар /РД:********, утас ************,/-ын хүсэлттэй,

 

М.******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбар болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд: ...Зээлдэгч М.******* нь ******* *******ны Орхон салбараас 2025 оны 01 сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөгийг жилийн 19,80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. М.******* нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд ажлаасаа гарсан. Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ****** хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй, оршин суугаа газар нь тодорхой бус холбоо барих боломжгүй байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоож өгнө үү... гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, зээлийн мэдээлэлийн лавлагаа, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэлүүд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбар нь М.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

2. М.******* нь ******* ******* ХК-ийн Орхон салбартай 2025 оны 01 сарын 31-ний өдөр ЗГ/59569446 дугаартай зээлийн гэрээ, БГХ/259569446 тоот барьцааны гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч М.******* нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй *******тай байгуулсан гэрээгээ зөрчсөний улмаас ******* зээлийн төлбөрийг шаардах гэтэл М.*******ын оршин суугаа газар тодорхойгүйн улмаас шүүхэд хандах боломжгүй болсон байна.

 

3. М.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Иймд ******* овогт ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг  эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.

 

5. ******* *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:**********/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар М.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэн, оршин суугаа газрыг тогтоомогц хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбар /РД:2693321/-т нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ