Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2026/00105

 

 

 

 

2026 01 08 312/ШШ2026/00105

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ****-р хороо, ******* тауэр **** давхар **** тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:*********, утас:********* *********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********, утас:***********/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 9,094,611.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч М.******* нь зээлийн гэрээний үүргийг 245 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110323432 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 9,079,611.03 төгрөг, нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, нийт 9,094,611.03 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мөнхбаатар овогтой ******* нь ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 9,094,611.03 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулсан болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чагнаадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.******* /РД:АЗ88062611/-т холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагч нь уг нэхэмжлэлийн шаардлага болох 9,094,611.03 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан 9,094,611.03 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,094,611.03 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,464 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 80,232 төгрөгийг, төрийн сангаас 80,232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.*******т холбогдох 9,094,611.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,094,611.03 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,464 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 80,232 төгрөгийг, төрийн сангаас 80,232 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ