| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03412/И |
| Дугаар | 312/ШШ2026/00143 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00143
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00143 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 1-р хороо 19-р хороолол Чингисийн өргөн чөлөө 39-р байр Мөнх таур оффис..... тоотод байрлах .../РД:.....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багг/х 7-77а тоотод оршин суух, .........-д холбогдох
624,879.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* манай ******* Капитал ******* ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №2024-05-24/100005 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. *******ы цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 338,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 175 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 624,879.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 624,879.20 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 10-нд 300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-нд 324,879 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******аас зээлийн төлбөр 624,879.20 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,396.40 төгрөгийн 9,698.2 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 9,698.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 624,879.20 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,396.40 төгрөгийн 9,698.2 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 9,698.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ