Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 310/ШШ2026/00015

 

 

 

 

 

2*******6 оны 01 сарын 0******* өдөр

Дугаар 10/ШШ2*******6/00015

аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, Д.*******ын талбай *******, *******, *******-р давхарт байрлах ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р баг, - тоотод оршин суух, овогт гийн //-д холбогдох 595.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 10/2*******5/006*******/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч гийн нь ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2******* оны 09 сарын 15-ны өдөр 217007 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ...... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд 595.1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгийг 2*******6 оны 01 сарын 0-нд төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Р.аас 595.1 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р. нь нэхэмжлэлийн шаардлага болох 595.1 төгрөгийг 2*******6 оны 01 сарын 0-нд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******56.29 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9229 төгрөгийг, хариуцагчаас 9229 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 751 дүгээр зүйлийн 751.1.1, 75******* дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 75******* дугаар зүйлийн 75*******.1-д тус тус зааснаар хариуцагч овогт гийн // нь ******* ХХК /РД:/-д 595.1 /таван зуун ерэн гурван мянга таван зуун дөчин гурван төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг 2*******6 оны 01 сарын 0-нд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******56.29 /арван найман мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9229 /есөн мянга хоёр зуун хорин есөн/ төгрөгийг, хариуцагч Р.аас 9229 /есөн мянга хоёр зуун хорин есөн/төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ