| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03901/И |
| Дугаар | 312/ШШ2026/00154 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00154
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00154 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороонд байрлах ......-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөл ....тоотод оршин суух, Б...../-д холбогдох
11,513,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ганганцэцэг нь ******* *******тай 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3007/2025-94000070301 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,218,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй 228 хоногийн зөрчил үүссэн тул Х.Ганганцэцэгээс 11,513,924 төгрөгийг гаргуулж ******* *******ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Ганганцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжилж байгаа 11,513,924 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ХК нь хариуцагч Х.Ганганцэцэгээс зээлийн төлбөр 11,513,924 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х.Ганганцэцэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,173 төгрөгийн 99,586.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Х.Ганганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 99,586.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11,513,924 төгрөгийг хариуцагч Х.Ганганцэцэг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,173 төгрөгийн 99,586.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Х.Ганганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 99,586.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ