Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00157

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00157

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах ....../-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг,.... тоотод оршин суух, ./-д холбогдох,

 .....

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт  зээлийн үндсэн төлбөрийн өр 1,467,371.03 төгрөг, зээлийн хүүгийн өр 24,835.94 төгрөг, хуримтлагдсан хүү 22,143.23 төгрөг нэмэгдүүлсэн хүү 8,037.17 төгрөг, нийт 1,522,387.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.....шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2023 оны 02 сарын 10-нд ******* *******наас МN650034130701852665 тоот зээлийн гэрээ байгуулан 7,500,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга хөдлөх хөрөнгө зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 6.2.1 заалтыг зөрчиж, хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс удаа дараа утсаар ярьсан мөн зээл төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл 5 удаа өгсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.Тиймээс зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Иймд зээлдэгч *******гаас зээлийн үндсэн төлбөрийн өр 1,467,371.03 төгрөг, зээлийн хүүгийн өр 24,835.94 төгрөг, хуримтлагдсан хүү 22,143.23 төгрөг нэмэгдүүлсэн хүү 8,037.17 төгрөг, нийт 1,522,387.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие .... нь төрийн *******наас нэхэмжилсэн 1,522,387.37 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******гаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт  зээлийн үндсэн төлбөрийн өр 1,467,371.03 төгрөг, зээлийн хүүгийн өр 24,835.94 төгрөг, хуримтлагдсан хүү 22,143.23 төгрөг нэмэгдүүлсэн хүү 8,037.17 төгрөг, нийт 1,522,387.37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,308 төгрөгийн 19,654 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 19,654 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт  зээлийн үндсэн төлбөрийн өр 1,467,371.03 төгрөг, зээлийн хүүгийн өр 24,835.94 төгрөг, хуримтлагдсан хүү 22,143.23 төгрөг нэмэгдүүлсэн хүү 8,037.17 төгрөг, нийт 1,522,387.37 төгрөгийг хариуцагч ******* 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай..

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 19,654 төгрөг, төрийн сангаас 19,654 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ