Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00159

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00159

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15-р хороо..... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу баг шанд .... тоотод оршин суух, ...../-д холбогдох,

 

Зээлийн төлбөр 18,033,315.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Самъяабазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/57657599 тоот зээлийн гэрээ байгуулж 24,500,000 төгрөгийг, жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БГХ/57657599 тоот Барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 117 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 17,429,909.48 төгрөг, хүү 595,011.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,393.78 төгрөг, нийт 18,033,315.23 төгрөгийг гаргуулж өнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18,033,315.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН ******* ХК нь хариуцагч *******гээс зээлийн төлбөр 18,033,315.23 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ХААН ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,117 төгрөгийн 124,058.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 124,058.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААН ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18,033,315.23 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ХААН ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,117 төгрөгийн 124,058.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 124,058.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ