Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 312/ШШ2026/00183

 

 

 

 

2026 01 12 312/ШШ2026/00183

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг *********** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:********, утас:************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг 22-06 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /ИБД:************, утас:*************/-т холбогдох

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Л.******* нь Г.*******тай танилцан гэр бүл болж бид 2019 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2019 онд хүү, 2021 онд охин тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү *******, охин ******* нарыг өөрийн асрамжид авч хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй, харин сүүлд апликейшны өрүүдийг дарж өгсөн 5,000,000 төгрөгийг эргэн төлөхийг нэхэмжилж байна... гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Бид хоёр хүүхдээ бодоод ярилцаад эвлэрсэн. Одоогоор хүүхдээ хагалгаанд оруулаад эмнэлгээр явж байгаа. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШЗ2025/05592 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 485 дугаартай эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 82,575 төгрөгийг, төрийн сангаас 82,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7-т зааснаар нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Г.******* нарын хооронд байгуулагдсан ***** оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай..

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 82,575 төгрөгийг, төрийн сангаас 82,575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ