| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03980/И |
| Дугаар | 312/ШШ2026/00160 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00160
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00160 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 340,991.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18518 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5914106967 тоот дансанд 220,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Хариуцагч *******д удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч төлөлт хийгээгүй тул нийт 340,991.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* 340,991.57 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөр 340,991.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК ...хариуцагч ******* 340,991.57 төгрөгийг төлж барагдуулсан... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,880 төгрөгийн 5,440 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******д холбогдох 340,991.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,880 төгрөгийн 5,440 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ