Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00165

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00165

Орхон аймаг

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 1-р хороо 19-р хороолол Чингисийн өргөн чөлөө...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин хороо.... тоотод оршин суух, .5/-д холбогдох

 ....

945,674.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О......а манай ******* ******* ******* ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 26-нд дугаар № 2024-09-26/100004 дугаартай зээлийн шугамыг гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд Оюунгэрэл овогтой Биндэръяагийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2025 оны 03 дугаар сарын 06, 2025 оны 01 дүгээр сарын 31, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 139,000 төгрөг, 290,000 төгрөг, 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа шаардлага тавьсан боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 205 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 945,674.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 945,674.56 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******гаас зээлийн төлбөр 945,674.56 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,246.20 төгрөгийн 13,623.1 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 13,623.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 945,674.56 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,246.20 төгрөгийн 13,623.1 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 13,623.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ