2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/00472

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/00472

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин суух, ******* ******* овогт *******гийн *******/РД: *******/-д холбогдох,

 

75,505,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.           Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.******* надад *******гийн ******* нь 2024 оны 08 сард 2025 оны 3 улиралд ашиглалтад орох  тоотын 33,92 м.кв байрыг худалдахаар тохирсон. Нийт 68,769,000 тохирсон миний биеэ нийт Д.*******д 48,837,000 төлсөн үүнээс кампани данс буюу хаан банкны ххк-дансанд 2,000,000 сая 5,000,000 сая 4,269.600 саяыг тус тус төлсөн. Иргэн Д.*******гийн хаан банк болон тоот данс руу худалдагч талийн нэхсэн мөнгийг цаг тухай бүрд нь шилжүүлсэн нийт 34 удаагийн давтамж гүйлгээ хийсэн. Бид хоёр аман болон бичгээр гэрээ хийсэн гэрээн дээр төлбөрийг төлж дуусаад байр ашиглалтад ороод үлдэгдэл мөнгөө өгөөд нэр шилжүүлэн гэж тохирсон. Гэрээн дээр мөн өвлийн идэшний үхэр өгнө гэсний дагуу бүтэн үхрийн мах, нэг бүтэн хонины мах мөн өрөөл хонь өгсөн эдгээр зах зээлийн үнээр үхэр 1,000,000 сая хонины мах 500,000 мянга авто машин оношилгоо 65000 аяллын архи чихэр 73000 мянга иргэн Д.******* бид хоёрын гэрээн дээр хэн нэг хийсэн гэрээнээс татгалзсан тохиолдолд, орон сууцны үнэнд төлсөн худалдан авагч талын нэмэгдүүлж хохирлыг барагдуулна гэж заасан заалтаа иргэн Д.******* зөрчиж өөрөө төлбөрийг 2 дахин байрны үлдэгдэл төлбөрөө төлж чадаагүй болоод надад зарсан миний мөнгөөр байрны төлбөрөө төлөөд өөрөө 2025 оны 8 сард байрандаа надад хэлэхгүйгээр нүүж орсон. Миний 48,699.000 сая төгрөгийн бүтэн 1 жил гаран авч байрны төлбөрөө төлөөд байранд нүүж ороод удаа дараа уулзах гээд очихоор санаатайгаар зугтаад утсаа авахгүй, файсбоок чаатандаа хариу өгөхгүй, бүтэн 2 сар болж байна би энэ байрны төлбөрийг өгөх гэж цалингийн зээл, бас хүнээс хүйтээ мөнгө зээлсэн иргэн Д.*******гаас болж би өрөнд орж гэр бүлийнхээ хүнтэй байнгын хэрүүл маргаантай байгаа, иймд Д.******* нь анхнаасаа надад байраа өгнө гэж хууран мэхэлж миний мөнгөөр байрны төлбөрөө төлж намайг залилсан болно.

Хавсралт

Д.*******д 48,837.000 төлсөн Иргэн Д.*******гийн хаан банк болон үүнээс кампани данс буюу хаан банкны ххк-дансанд шилжүүлсэн дансны хуулга хийсэн гэрээний хуулбар мөн гар өргөдлийн хавсаргасан мөн -анх гэрээ хийхдээ төрсөн биш бол гэрээ шилжүүлэхгүй гэх заалтай гэрээг ажилчидтайгаа байгуулсан иргэн ******* надад үзүүлээгүй илт нууж анхнаасаа намайг залилах зорилготой байсан байна. Иймд иргэн Д.*******гаас 48,837,000 мянган төгрөг үүн дээр идэшний үхрийн мөнгө хонины махны үнэ 1,500,000 мянга мөн би одоо болтол 1 жил гаран цалингийн зээл хүнээс зээлсэн мөнгөний хүүгээ төлж байгаа болно иймд мөнгөө хүүтэйн нь гаргуулан авах хүсэлтэй байна. Миний иргэн Д.******* болон ххк-дансанд нийт 50,337,000 төгрөгийг өгсөн. Иймд Д.******* нь өөрөө хийсэн гэрээн дээрээ хэн нэгэн гэрээнээсээ шалтгаангүйгээр татгалзсан тохиолд худалдан авагч талын төлсөн мөнгийг гурав нугалж буцааж өгнө гэсэн гэрээгээ зөрчсөн. Монгол улсын иргэний хуульд заасны хуульд заасны дагуу анз тоолно гэсний дагуу нийт өгсөн мөнгөний 50% аас ихгүй байна гэсний үндсэн дээр Д.*******гаас үндсэн мөнгө болох 50,337,000 үүн дээр хүү болох 25, 166,850 төгрөгийг нийт 75,505,500 сая төгрөгийг нэхэмжилж байна. гэв.

 

2.           Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр татгалзаж байна.

1) Миний бие нэхэмжлэгчтэй албан ёсоор гэрээ байгуулаагүй болно. 2024 оны 08 дугаар сард би гэрээний саналыг боловсруулж, төслийг нэхэмжлэгч М.*******д өгч, саналаа хэлж албан ёсоор гэрээ байгуулахыг хүссэн боловч, гэрээ байгуулаагүй тул ямар ч гэрээ зөрчсөн асуудал үүсэхгүй, байхгүй болно.

2) Миний бие улсад 26 жил ажиллаж байгаа бөгөөд 2006 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 9, 11, 16-р хороонд нийгмийн ажилтан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст Хүүхдийн эрхийн Улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, тус дүүрэгт тасралтгүй 16 жил ажилласан тул 2022 онд ЗДТГ-аас нийгмийн асуудлыг минь шийдвэрлэж, орон сууцны урьдчилгаа болгож, 30,000,000 төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн. Гэвч миний бие М.Баярмаад холбогдох эрүүгийн дугаартай хэргийн хохирогч болж, 53,000,000 төгрөгөө хулхидуулсан тул 2024 оны 08 дугаар сараас эхлэн 11 дүгээр сар хүртэлх хугацаанд төлөх 1 өрөө байрны (үндсэн төлбөр 63,769,600 төгрөг) үлдэгдэл төлбөр болох 33,769,600 төгрөгийг төлөх санхүүгийн хувьд боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгч М.*******тэй байрны үнийг м.кв-ыг нь 1,880,000 төгрөгөөр өгч, байр ашиглалтад орж, ордер гарангуут миний мөнгө болох 30,000,000 төгрөгийг бэлэн гаргуулж өгөхөөр анх аман байдлаар тохиролцсон. Тиймээс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч М.*******эс 47,107,000 төгрөгийн мөнгийг өөрийн болон " " ХХК-ны данс руу шилжүүлэн авсан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 45,000,000, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,110,000 төгрөгийг, нийт өгвөл зохих 47,110,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн.

3) Тус 1 өрөө орон сууцыг мөнгө нэмж өгч, явцыг чинь төлөөд авъя гэсэн олон хүсэлт ирсэн ч, би анх тохирсноороо нэхэмжлэгч М.*******д өгнө гэсэн байр суурьтай байсан тул нэхэмжлэгч М.Оюун-Эрдэнэ нь өөрийн сайн дураар "Таны байрыг хямд авч байгаа тул би танд 5,000,000 төгрөг нэмж өгье" гэж надад өгсөн мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг нь бэлэг болгож өгөхөөр тохиролцсон.

Би нэхэмжлэгч М.*******д байраа өгөх бодолтой байсан тул "Байр ашиглалтад төгрөгнөөс 13,340,400 төгрөгийг урьдчилж авсан бөгөөд нэхэмжлэгчээс бэлэг болгож орох үед 21.659.600 төгрөгийг (үндсэн байрны урьдчилгаа мөнгө болох 30,000,000 нэмж өгсөн 5,000,000 төгрөгийг нэмээд нийт нэхэмжлэгчээс 21.659600 төгрөг авах мөнгө байсан) ордер гарахад би бэлэн авмаар байна, хэрхэн гаргаж өгөх талаар нэхэмжлэгч М.*******эс асуухад, "надад ямар мөнгө байхав дээ, таны ордер гарахаар би шилжүүлж, банкинд тавиад таны мөнгийг гаргаж өгье. Би банкны хүнтэй тохирсон байгаа. 20 сая төгрөгний зээл байгаа. Тэрийг бол зохицуулчихна" гэсэн тул миний хувьд емне 53,000,000 төгрөгөө хулхидуулаад өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа тул мөнгөө авалгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлэхээс, дахин хулхидуулахаас айсан.

Мөн ЗДТГ-аас "Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөр"-т хамрагдсан албан хаагчдыг "байр, орон сууцаа зарж борлуулж болохгүй" гэсэн чиглэл өгсөн.

Иймд миний бие дээрх 2 шалтгааны улмаас нэхэмжлэгч М.*******д "Би байраа өгч чадахгүй нь, уучлаарай. Эгчийнхээ нөхцөл байдлыг ойлгоорой. 53,000,000 төгрөгөө хулхидуулаад түрээсийн байранд хүнд байна. Эгчийн дүү залуу хүн. Хань ижилтэй хүн. Намайг уучлаарай. Ойлгоорой. Би мөнгийг чинь гаргаж өгч, чамайг хохиролгүй болгоно" гэж хэлж, уучлал гуйсан. Гэвч М.******* нь миний ажлын байранд ирж, байраа авъя, хүүтэй нь мөнгөө авна шүү гэх мэтээр дарамт үзүүлэх, хамт ажилладаг хүмүүс рүү залгах, удирдах албан тушаалтантай уулзаж, нэр хүндэд минь халдах, над руу чат бичиж, мөн надад өгөх 21,659,600 төгрөгийг өгөөгүй байж байраа авна шүү зэргээр байнгын сэтгэл зүйн дарамт үзүүлсэн.

Миний бие өөрийн авах ёстой мөнгөө аваагүй, нэхэмжлэгч М.******* нь бэлнээр надад мөнгө өгөх боломжгүй болж, миний 1 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарахаар өөртөө шилжүүлж, банкинд тавьж, миний мөнгийг гаргаж өгнө гэсэн тул "би үл хөдлөхийн гэрчилгээ гарангуут хохиролгүй болгож, мөнгийг чинь өгнө, байраа өгөх боломжгүй" гэдгээ тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч М.Од-Эрдэнийн хэлснээр зугтаагүй, (ажлын байрандаа ажлаа хийж байгаа) хэлэх үгээ хэлж тайлбарласан тул дахин уулзах шаардлагагүй гэж үзсэн болно.

4) Миний бие өөрийн өмчлөлийн орон сууц болох  тоот, 33.92 м.кв бүхий 1 өрөө байрны эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргуулан авсан.

Нэхэмжлэгч М.*******д өгөх мөнгийг яаралтай гаргаж өгөхийн тулд Хаан банкинд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авахаар хүсэлт өгч, 10 дугаар сарын 10-ны өдөр зээл авсан. Ингээд нэхэмжлэгч М.Од-Эрдэнийн Хаан банкны данс руу 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 45,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,110,000 төгрөгийг, нийт нэхэмжлэгчээс авсан 47,107,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн болно.

5) Нэхэмжлэгч М.******* нь намайг байраа хямд буюу 1м.кв-ыг нь 1,880,000 төгрөгөөр өгөх болсон тул сэтгэлийн бэлэг болгож, идэшний үхэр өгнө гэж амласан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр 2 шуудай жижиг бярууны өөхгүй бараан, өвчүүгүй, өрөөсөн гуягүй (өрөөсөн гуяыг хавар борцоор авахаар тохирсон ч өгөөгүй.) мах ирсэн тул би тухайн үед нэхэмжлэгч М.******* рүү чат бичиж, Ийм идэшний үхэр ирнэ гэж бодсонгүй, ямар ч өөхгүй, гүзээ нь ямар ч хужирхайгүй юм байна. Би идэшний үхэр гэхээр өвчүүг нь цагаан сараар тавья гэж бодтол арай дэндүү мах иржээ гэхэд надад 1 ширхэг хонины гулууз мах, 1 ширхэг мухар гуя, жижиг хормойгүй өвчүү нэмж өгсөн болно.

Миний бие нэхэмжлэгч М.Од-Эрдэнийг ШУТИС-ийн Нийгмийн ажлын магистр төгсөх үед нь магистрын ажил хамгаалахад нь сэтгэлийн бэлэг болгож, өөрийн хийсэн судалгааны ажил болох "Нийгмийн ажилтны ажлын ачаалал тодорхойлох судалгаа"-ны ажлын тайланг өгснийг 1,500,000 төгрөгөөр үнэлж байгаа тул бие биедээ сэтгэлийн бэлэг болгож өгсөн төлбөрийг нэхэмжлэгч М.Од-Эдэнийн махны мөнгө болох 1,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

6) Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэхдээ мөнгөн дүнг буруу тооцож, илүү мөнгө нэхэмжилсэн, идэшний бүтэн үхэр өгсөн гэх зэргээр худал зүйлсийг бичиж, асуудлыг Гуйвуулан бичиж, намайг гүтгэсэн тул зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж байна.

1. Нэхэмжлэгч М.*******эс " " ХХК-ны дансаар болон өөрийн дансаар шилжүүлсэн авсан 47,107,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан болно.

2. Миний бие мөн сэтгэлийн бэлэг болгож, нэхэмжлэгч М.Од-Эрдэнийг ШУТИС-ийн магистр төгсөх үед нь өөрийн хийсэн судалгааны ажил болох "Нийгмийн ажилтны ажлын ачаалал тодорхойлох судалгаа"-ны ажлын тайланг өгсөн. Тиймээс би нэхэмжлэгч М.*******эс сэтгэлийн бэлэг болгож өгсөн 2 шуудай жижиг үхрийн мах, 1 ширхэг хонины гулууз мах, 1 ширхэг мухар гуя, жижиг хормойгүй өвчүүний мөнгө болох 1,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрийн энэхүү оюуны хөдөлмөр болох судалгааны ажлаа 1,500,000 төгрөгөөр үнэлж, харилцан бие биедээ өгсөн сэтгэлийн бэлгийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. гэв.

 

3. Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан М.Од-Эрдэнийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, "Хас банк" ХК дахь М.Од-Эрдэнийн эзэмшлийн дугаар Дансны хуулга/1-р хавтас, хх-5-10/, "Хаан банк" ХК дахь М.Од-Эрдэнийн эзэмшлийн дугаар дансны Шилжүүлгийн мэдээлэл/1-р хавтас, хх-11-32/, 2024 оны "Худалдах, худалдан авах гэрээ", Д.*******гийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр - ХХК-ийн захиргаанд гаргасан Өргөдөл,

4.Хариуцагчийн баримтаар гаргасан Д.*******гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, "Хаан банк" ХК-д Д.*******гийн эзэмшиж байгаа дугаар дансны Шилжүүлгийн мэдээлэл, "Хаан банк" ХК-д Д.*******гийн эзэмшиж байгаа дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хавтас, хх-51-59, 82-106/, "Төрийн банк" ХК-д Д.*******гийн эзэмшиж байгаа дугаар дансны Харилцагчийн хуулганы хуулбар/1-р хавтс, хх-107/, "Ариг банк" ХК-д Д.*******гийн эзэмшиж байгаа дугаар Дансны хуулга/1-р хавтас, хх-108/-ыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.           Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.           Нэхэмжлэгч М.******* хариуцагч Д.*******нд холбогдуулан үндсэн мөнгө 50,337,000/тавин сая гурван зуун гучин долоон мянга/ төгрөг, алданги 25,168,500/хорин таван сая нэг зуун жаран найман мянга таван зуу/ төгрөг, нийт 75,505,500/далан таван сая таван зуун таван мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.           Хариуцагч Д.******* нь 47,107,000/дөчин долоон сая нэг зуун долоон мянга/ төгрөгийг хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан, судалгааны ажлаа 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлж, харилцан бие биедээ өгсөн сэтгэлийн бэлгийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна гэж маргасан.

 

4.           Зохигчид 2024 оны 8 дугаар сард Худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулсан болох нь зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

5.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

6.           2024 оны 8 дугаар сарын Худалдах, худалдан авах гэрээ-р хариуцагч нь нэхэмжлэгчид  тоот 33,92 м.кв байрыг нийт 68,769,000/жаран найман сая долоон зуун жаран есөн мянга/ төгрөгөөр худалдахаар тохирсон болох нь зохигчийн энэ талаарх тайлбар, "Хас банк" ХК дахь М.Од-Эрдэнийн эзэмшлийн дугаар Дансны хуулга, "Хаан банк" ХК дахь М.Од-Эрдэнийн эзэмшлийн дугаар дансны Шилжүүлгийн мэдээлэл, Д.*******гийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр - ХХК-ийн захиргаанд гаргасан Өргөдлөөр тогтоогдож байна.

 

7.           Нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сард хариуцагчтай байгуулсан гэх бичмэл Худалдах, худалдан авах гэрээ-г нотлох баримтаар гаргасан байх боловч тус гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй байна.

 

8.           Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд ... төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана., мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:, 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ... баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар; гэж заасан.

 

9.           Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл буюу гэрээг бичгээр байгуулна.

 

10.        Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад зааснаар гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан тохиолдолд талууд нэг баримт үйлдэж гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцно.

 

11.        Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2 дахь заалтад зааснаар зохигчид  тоот 33,92 м.кв байрыг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурах шаардлагатай байх ба нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2024 оны 8 дугаар сарын гэх Худалдах, худалдан авах гэрээ-д хариуцагч гарын үсэг зураагүй болох нь 2024 оны 8 дугаар сарын гэх бичмэл Худалдах, худалдан авах гэрээ-р тогтоогдож байна.

 

12.        Зохигчид 2024 оны 8 дугаар сарын Худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулаагүй болох нь 2024 оны 8 дугаар сарын гэх бичмэл Худалдах, худалдан авах гэрээ, хариуцагчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

13.        Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон ... гэж заасан.

 

14.        Зохигчид 2024 оны 8 дугаар сарын Худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар зохигчийн хооронд үүрэг үүсээгүй байна.

 

15.        Хариуцагч нь Засаг даргын тамгын газраас "Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөр"-т хамрагдсан албан хаагчдыг "байр, орон сууцаа зарж борлуулж болохгүй" гэсэн чиглэл өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид  тоот 33,92 м.кв байрыг шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

16.        Нэхэмжлэгч нь хариуцагчид байрын үнэд нийт 50,337,000/тавин сая гурван зуун гучин долоон мянга/ төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчаас 50,337,000/тавин сая гурван зуун гучин долоон мянга/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

17.        Нэхэмжлэгч нь хариуцагчид байрны үнэд дансаар нийт 47,220,000/1,000,000+200,000+5,000,000+1,000,000+2,000,000+200,000+500,000+100,000+1,000+4,269,000+300,000+4,000,000+200,000+18,700,000+500,000+500,000+4,000,000+600,000+1,000,000+250,000+1,000,000+200,000+500,000+200,000+500,000+500,000=47,220,000/ /дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн болох нь "Хас банк" ХК дахь М.Од-Эрдэнийн эзэмшлийн дугаар Дансны хуулга, "Хаан банк" ХК дахь М.Од-Эрдэнийн эзэмшлийн дугаар дансны Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

 

18.        Нэхэмжлэгч нь хариуцагчид байрны үнэд тооцож 65,000/жаран таван мянга/ төгрөг, 73,000/далан гурван мянга/ төгрөг шилжүүлсэн болох нь зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 138,000/65,000+73,000=138,000/ /нэг зуун гучин найман мянга/ төгрөг шилжүүлж авсан талаар маргахгүй байна.

19.        Нэхэмжлэгч нь хариуцагчид байрны үнэд тооцож нийт 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий үхэр, хонины мах өгсөн гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь үхэр, хонины мах хүлээн авсан талаар маргахгүй байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тус 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэмжээнд багасгаж байна.

 

20.        Нэхэмжлэгч нь хариуцагчид Баянзүрх дүүрэг, 12 хорооны нутаг дэвсгэр Гүеэг хотхоны 8 давхрын 23 тоот 33,92 м.кв байрны үнэд нийт 48,858,000/47,220,000+138,000+1,500,000=48,858,000/ /дөчин найман сая найман зуун тавин найман мянга/ төгрөг шилжүүлсэн болох нь "Хас банк" ХК дахь М.Од-Эрдэнийн эзэмшлийн дугаар Дансны хуулга, "Хаан банк" ХК дахь М.Од-Эрдэнийн эзэмшлийн дугаар дансны Шилжүүлгийн мэдээлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

21.        Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үхэр болон хонины махны үнэ гэх 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр багасгаж байна.

 

22. Хариуцагч нь тоот 33,92 м.кв байрны үнэд нэхэмжлэгчид нийт 47,107,000/дөчин долоон сая нэг зуун долоон мянга/ төгрөг буцаан төлсөн болох нь "Хаан банк" ХК-д Д.*******гийн эзэмшиж байгаа дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, "Төрийн банк" ХК-д Д.*******гийн эзэмшиж байгаа дугаар дансны Харилцагчийн хуулганы хуулбар, "Ариг банк" ХК-д Д.*******гийн эзэмшиж байгаа Дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

23.        Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 251,000/48,858,000-48,607,000=251,000/ /хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон үлдсэн 50,086,000/50,337,000-48,858,000=1,479,000, 1,479,000+47,107,000+1,500,000=50,086,000/ /тавин сая наян зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

24.        Нэхэмжлэгч нь хариуцагчаас өгсөн мөнгөний 50/тавь/ хувиас ихгүй алданги гэх 25,168,500/хорин таван сая нэг зуун жаран найман мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

25.        Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 50,337,000/тавин сая гурван зуун гучин долоон мянга/ төгрөгийн 50/хувь/ 25,166,850/хорин таван сая нэг зуун жаран зургаан мянга найман зуун тавь/ төгрөг гэж 50,337,000/тавин сая гурван зуун гучин долоон мянга/ төгрөгийн 50/хувь/ болох 25,168,500/хорин таван сая нэг зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийг алдаатай бичжээ.

 

26.        Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., мөн хуулийн 232.6-д хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

27.        Зохигчид 2024 оны 8 дугаар сарын Худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулаагүй байх ба анзын гэрээг бичгээр хийгээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 25,168,500/хорин таван сая нэг зуун жаран найман мянга таван зуу/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

28.        Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Д.*******гаас нийт 251,000/хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгон, үлдсэн 75,254,500/далан таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

29.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М.Од-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 535,477 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 8,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Д.*******гаас нийт 251,000/хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгон, үлдсэн 75,254,500/далан таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М.Од-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 535,477 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 8,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ