Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00166

 

 

 

 

 

202 оны 0******* сарын 09 өдөр

Дугаар 3*******2/ШШ202/00*******

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 29-р хороо, үйлдвэрийн баруун бүс-*******/**************00 .......9/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг Бүрэнбүст, ./-д холбогдох,

 ....

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Орхон Молл худалдааны төвийн ******* ******* *******0******* ******* , талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны *******2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны *******2 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 202******* онд Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Орхон Молл худалдааны төвийн ******* ******* *******0******* ******* , талбайг 28,800,000 төгрөгөөр худалдан авахаар болж, худалдааны талбайн захиалгын гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөр ,000,000 төгрөгийг төлж, мөн урьдчилгаа төлбөрийн үнийн тооцоонд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 хороо Яармаг /*******7**************0/ Наадамчдын 8 байр 2 ******* 2 өрөө байрыг *******37,500,000 төгрөгөөр тооцон бартер солилцоогоор төлж, үлдэгдэл төлбөр *******09,300,000 төгрөгийг сар бүр 3,0,000 төгрөгөөр тооцон төлөхөөр болж, тохиролцсон хугацаандаа бүрэн төлж барагдуулсан. Ингээд тухайн худалдааны талбайг өөрийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлаар ******* Жей ******* ******* ХХК-д хандахад тодорхой хариу өгөхгүй, өгнө гэх боловч тодорхой шалтгаангүй өмчлөх эрхээ шилжүүлэн өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд ******* намайг Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Орхон Молл худалдааны төвийн ******* *******т *******0******* ******* , талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, **************в хороолол, 3******* ******* Орхон Молл худалдааны төвийн ******* *******т *******0******* ******* , талбайг ******* нь худалдаж авсан нь үнэн болно. Мөн төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан учир тус талбайг *******ын нэр дээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай Орхон Молл худалдааны төвийн ******* *******т байрлах *******0******* ******* , талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн гаргасан бөгөөд хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,0 төгрөгийн 70,200 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. Нэхэмжлэгч *******ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай Орхон Молл Худалдааны төвийн ******* *******т байрлах *******0******* ******* , талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,0 төгрөгийн 70,200 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ