| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02107/И |
| Дугаар | 312/ШШ2026/00185 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2026/00185
2026 01 12 312/ШШ2026/00185
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******-р хороолол, А гудамж ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *********, утас: ***************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ********* тоотод оршин суух, ************** ангийн шийдвэр гүйцэтгэгч ******* овогт ******* ******* /РД:***********, утас:*************/ нарт холбогдох
Шийдвэр гүйцэтгэгч*********** ********* оны 10 дугаар сарын 22-ны өдөр *********** дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.******* миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 11 хороолол А-119 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд уг хаягтаа оршин суудаг. Гэтэл ХХК-иас 18,247,950 төгрөгийг гаргуулан Грит Дейт ХХК-д олгох тухай тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн №551 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч Б.******* нь ***** оны 10 дугаар сарын 22-ны өдөр ********** дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол гаргасныг миний бие 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдсэн. Уг хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор миний өмчлөлийн хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум ****-р баг ******* ****-р хороолол, А гудамж *** тоот ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиар олгогдсон иргэн миний үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ харьяаллыг хуульчлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 122.1, 122.3, 122.5-д тус тус заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандахад хүрлээ. Учир нь миний бие дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй бөгөөд ХХК-тай ямар нэгэн хамааралгүй болно. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болж буй шүүхийн шийдвэр нь Мөнх- Алтаргана ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагаа байхад иргэн Ц.******* миний үл хөдлөх хөрөнгийн эрхийг түдгэлзүүлснийг ойлгохгүй байгаа бөгөөд миний өмчлөх эрхийг зөрчиж байх тул Шийдвэр гүйцэтгэгч Б.*******ын ***** оны 10 дугаар сарын 22-ны өдөр ********* дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Нямбар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус шүүхэд хянагдаж буй Ц.******* миний нэхэмжлэлтэй ************ нарт холбогдох 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ********* дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тоггоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөрийг нь төлж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Иймд тус шүүхэд хянагдаж буй Ц.******* миний нэхэмжлэлтэй Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч Б.******* нарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24141587/03 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжпэгч миний бие татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *********************** нарт холбогдуулан Шийдвэр гүйцэтгэгч Б.*******ын **** оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ************ дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ********** нарт холбогдох Шийдвэр гүйцэтгэгч ******** ***** оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ц.******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ