| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03510/И |
| Дугаар | 312/ШШ2026/00167 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00167
| *******0*******6 оны 01 сарын 0 өдөр | Дугаар 31*******/ШШ*******0*******6/00167 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хийморь...../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ...../-д холбогдох,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай Орхон молл худалдаа үйлчилгээний төвийн ******* *******т *******03 ******* , талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, *******0*******5 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Орхон аймгийн Орхон молл худалдаа үйлчилгээний төвийн ******* *******т *******03 ******* , талбайг *******0*******0 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа үйлчилгээний талбайн захиалгын гэрээ байгуулж ******* Жи ******* ******* ХХК-ийн захирал гаас худалдан авсан. Миний бие гэрээний дагуу *******0*******0 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 78,000,000 төгрөгөөр тооцож Прадо-150 маркийн автомашин болон 7,55,800 төгрөгийн үнэ бүхий барааг бартераар шилжүүлж, 5*******,370,000 төгрөгийг дансаар, *******1,747,*******00 төгрөгийг бэлнээр тус тус төлж нийт 15,800,000 төгрөгийг гэрээний дагуу төлж дууссан. Гэвч гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөн байхад ******* Жи ******* ******* ХХК-ийн захирал нь өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл гаргаж өгөөгүй байгаа тул Орхон молл худалдаа үйлчилгээний төвийн ******* *******т *******03 ******* , талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11в хороолол 31 ******* Орхон молл худалдаа үйлчилгээний төвийн ******* *******т *******03 ******* , талбайг ******* худалдаж авсан нь үнэн бөгөөд төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан тул тус талбайг *******ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай Орхон молл худалдаа үйлчилгээний төвийн ******* *******т байрлах *******03 ******* , талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай Орхон молл худалдаа үйлчилгээний төвийн ******* *******т байрлах *******03 ******* , талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ