Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 312/ШШ2026/00186

 

 

 

 

 

 

 

 

2026 01 12 312/ШШ2026/00186

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*********/, ******* овогт ******* ******* /РД:******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Г.ийг эцэг Б.*******ийн асрамжид, **** оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.******* эх Э.*******ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Зохигчид хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, ***-р баг ****-р гудамжны ***** тоотод байрлах 400 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай газар, **** м.кв талбайтай улсын бүртгэлийн ********* дугаартай хувийн сууц, приус-20 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Э.*******, охин Г.******* нарын өмчлөлд үлдээж, Бонго маркийн тээврийн хэрэгсэл, Lexus RX450 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Б.*******, охин Г. нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Э.*******ээс 40,000,000 төгрөгийг гаргуулан Б.*******, Г. нарт, хариуцагч Б.*******оос 20,000,000 төгрөгийг гаргуулан Э.*******т олгож, Төрийн банкны зээлийн үлдэгдэл 7,243,943.42 төгрөг, Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс авсан зээлийн үлдэгдэл 2,480,000 төгрөг, нийт 9,723,943.42 төгрөгийн 50 хувь болох 4,861,971.71 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэн аль нь хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Ундрахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ