| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/04011/И |
| Дугаар | 312/ШШ2026/00169 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00169
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00169 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо Усны гудамж ....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хотхон....тоотод оршин суух, ./-д холбогдох
.........
35,542,146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн MN2400300003095035427 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 33,855,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа зөрчиж байгаа тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 31,430,946 төгрөг, зээлийн хүү 3,96,995 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,205 төгрөг, нийт 35,542,146 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжилж байгаа 35,542,146 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ХК нь хариуцагч *******аас зээлийн төлбөр 35,542,146 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,661 төгрөгийн 167,830.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 167,830.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 35,542,146 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,661 төгрөгийн 167,830.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 167,830.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ