| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03047/И |
| Дугаар | 312/ШШ2026/00170 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00170
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00170 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулж гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлээсээ, хариуцагч ******* нэхэмжлэгч *******д холбогдуулж гаргасан хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг тус тус төрийн сангаас гаргуулан зохигчдод буцаан олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10272 дугаартай захирамжаар авсан арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ