Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00171

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00171

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 04 дүгээр хороо ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг шанд .... тоотод оршин суух, ..../-д холбогдох

 

5,327,167.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЭР-БЗГ/2023-86163 барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,139,910 төгрөгийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч ******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 825 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Иймд хариуцагч *******гаас үндсэн зээл 3,190,140.22 төгрөг, хүү 2,028,260.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,766.13 төгрөг, нийт 5,327,167.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилж буй 5,327,167.10 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сараас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 750,000 төгрөгөөр нийт 4,500,000 төгрөг, үлдэгдэл 827,167.10 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 12-ны өдөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******гаас зээлийн төлбөр 5,327,167.10 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,185 төгрөгийн 50,092.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 50,092.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,327,167.10 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,185 төгрөгийн 50,092.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 50,092.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ