| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2026/00083/И |
| Дугаар | 312/ШШ2026/00172 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00172
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00172 | Орхон аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг .... тоотод оршин суух, ..../-т холбогдох
24,557,153.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХК нь *******тай 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан 2024 оны 12 дугаар сарын 09-нд 6000399288 тоот "цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2025 оны 12 дугаар сарын 09-нд 6000399344 тоот цахим зээлийн гэрээ-г байгуулж 24,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан. *******.******* нь зээлдэгчтэй байгуулсан 6000399344 тоот, 6000399288 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргүүдийг 162 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул нийт 24,557,153.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******иний бие ******* *******ны нэхэмжилж буй 24,557,153.70 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, уг мөнгөнөөс 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,318,032.14 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 15,239,121.86 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *******аас 24,557,153.70 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,318,032.14 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 15,239,121.86 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******аас зээлийн төлбөрт 24,557,153.70 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******.******* нэхэмжлэлийн шаардлагаас 9,318,032.14 төгрөгийг төлж биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж, 15,239,121.86 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг ******* хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,736 төгрөгийн 140,368 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******т холбогдох улсын тэмдэгтийн хураамж 140,368 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 24,557,153.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд 15,239,121.86 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,736 төгрөгийн 140,368 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******т холбогдох улсын тэмдэгтийн хураамж 140,368 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ