| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/04021/И |
| Дугаар | 312/ШШ2026/00173 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00173
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/00173 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, ......4/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ...тоотод оршин суух, ./-д холбогдох
....
5,773,212.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь ******* ******* *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдРИЙН ЗГ2024062324920 тоот гэрээний дагуу Iphone 15 маркийн promax маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 6,058,000 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул нийт 5,773,212.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* *******-ийн гаргасан нэхэмжлэл болох 5,773,212.44 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******аас зээлийн төлбөр 5,773,212.44 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,321.39 төгрөгийн 53,660.7 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 53,660.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,773,212.44 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,321.39 төгрөгийн 53,660.7 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 53,660.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ