Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2026/00200

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2026/00200

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:***********/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний бие ******* овгийн ******* ******* нь 1991 оноос 1995 оныг дуустал Булган аймгийн Бугат суманд малчин, 1996 оноос 2003 он хүртэл Булган аймгийн ******* суманд мал маллаж амьдарч байгаад 2003 оноос одоог хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум хуучнаар баг одоогоор бол ******* багийн нутаг дэвсгэрт мал маллаж амьдарч байна. 2021 оны 01 дүгээр сарын 16-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан боловч 2023 оны 10 дугаар сараас малчинаар ажилласан жил дутуу хэмээн тэтгэвэр олгохгүй болсон. Иймд намайг Орхон аймаг Баян-Өндөр суманд 2005 оноос 2015 он хүртэл мал маллаж малчинаар ажиллаж байсан болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Х.******* нь 2005 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багт малчнаар ажиллаж байсан болох нь:

2. Хүсэлт гаргагч Х.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаартай тэмдэглэлд багийн малчин ******* овогтой ******* 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж ажилласнаар тодорхойлох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6/1 дугаартай Зөвлөлийн тогтоолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн иргэн ******* овогтой ******* *****/-ыг 2005-2015 онд малчнаар нийт 11 жил ажилласнаар тооцов, Үндэсний төв архивын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 03-10/4365 дугаартай албан бичигт малчин гэж, Малын А дансны лавлагаа, Мал тоолсон картад ******* ******* гэх, багийн Хоньтой иргэдийн судалгаанд 24-рт ******* ******* гэх, Мал тооллогын маягтад ******* *******, малчин гэх,

3.Гэрч Х.*******гийн: ...Миний бие Х.******* нь ******** багийн 10-1-д оршин суудаг. 2006 оноос одоог хүртэл ******* ******* гэдэг хүнийг тэр цагаас хойш мал малладаг гэдгийг мэднэ. 2010 оноос 2015 онд мал маллаж байсан гэдгийг батлаж өгч чаднаа. ******* гэдэг хүн нь адуу, үхэр, хонь гэх мэт мал маллаж байсан. Гүү уяж, марь уядаг байсан. Одоогоор ******* баг хуучнаар ******-р гудамж байсан. Иймд гэрчилж байна гэх тодорхойлолт,

4.Гэрч З.*******: ...******* овогтой ******* нь 2013 онд Адуу-12, ямаа-19, малтай ***** багт амьдарч байсан. Миний бие нь 2009 оноос одоо хүртэл хажууд нь амьдарч байсан. гэх тодорхойлолт,

5.Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, 2005 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг 2005 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ