| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Пүрэвдулам |
| Хэргийн индекс | 316/2026/00417/И |
| Дугаар | 316/ШШ2026/00297 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 316/ШШ2026/00297
| 2026 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 316/ШШ2026/00297 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
бүхэлд нь татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би
Нэхэмжлэгч: Л******* Ө******* /С******* сум, * дугаар баг, * хэсэг гудамж, 1* тоот хаягтай, РД:З*******, утас-9*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* Б******* /С******* сум, * дугаар баг, * хэсэг гудамж, 1* тоот хаягтай, РД:О*******, утас-9*******/ -т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00417/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө******* хариуцагч Н.Б*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ... гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Одоогийн байдлаар гэр бүлийн нөхцөл байдлаа дахин нухацтай үнэлж, түр хугацаанд уг нэхэмжлэлийг буцааж авах шийдвэр гаргаж байна. Энэхүү шийдвэрийг гаргахад дараах нөхцөл байдлууд нөлөөлсөн болно.
Үүнд: Гэр бүлийн хамт сэтгэл зүйчид хандаж, мэргэжлийн зөвлөгөө авсны үндсэн дээр аливаа асуудлыг тайван, хариуцлагатайгаар шийдвэрлэхийг зорьж байгаа, гурван хүүхдийнхээ ирээдүй, сэтгэл зүй, амьдралын орчныг нэг удаа илүү нухацтай бодож, дахин үнэлэх шаардлагатай гэж үзсэн. Хариуцагчийн эх буюу хадам ээж харвалт өгч, биеийн байдал тогтворгүй байна. Миний бие энэ өргөдлийг өөрийн сайн дурын, аливаа дарамт шахалтгүй, тухайн үеийн бодит нөхцөл байдлыг харгалзан гаргасан болно гэх хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ө*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б*******т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 35.100 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/ -оос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ