| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Пүрэвдулам |
| Хэргийн индекс | 316/2026/00027/И |
| Дугаар | 316/ШШ2026/00299 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 316/ШШ2026/00299
| 2026 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 316/ШШ2026/00299 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би
Нэхэмжлэгч: Т******* Б******* ХХК /РД:6*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нямсүрэнгийн Энхжин /РД:В*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 829,610.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00027/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т******* Б******* ХХК нь хариуцагч Н.Э******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 829,610.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Энхжин нэхэмжлэлийн шаардлага болох 829,610.49 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т******* Б******* ХХК-ийн хариуцагч Н.Э******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 829,610.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,460.64 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн төсвийн орлого /данс:100130000941/-оос 12,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* Б******* ХХК-д олгож, хариуцагч Н.Энхжин 12,230 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ