Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Ц.М,

хохирогч С.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _____овогт Ц-н М-т холбогдох эрүүгийн ____________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________

 

Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 27 гудамж 1331 тоот гэртээ эхнэр С.Нтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зүүн гуян тус газарт нь заазуураар хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бмэдүүлэхдээ:

“...Би гэртээ согтуу хоол хийгээд байж байхад эхнэр орж ирээд хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байхад чи архи уулаа гээд бид хоёр маргалдсан. Гартаа заазуур барьсан байж байгаад эхнэрээ цохисон. Заазуурны ирээр цохисныг анзаараагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Нмэдүүлэхдээ:

“...Гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Мын өгсөн:

            “...2017 оны 11 сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 27 гудамж 1331 тоотод гэртээ байж байсан. Тухайн үед гадуур явж архи уусан байсан. Тэгээд гэртээ ирээд цуйван хийх гээд махаа гаргаад ногоогоо арилгаж байсан. Эхнэр Н гаднаас орж ирээд архи уулаа гээд уурласан. Хүүхдийн сургуулийн төлбөрийн асуудлаас болж бид хоёр хэрэлдсэн. Хэрэлдэж байгаад заазуураар төмс ногоо хэрчиж байгаад уурандаа эхнэр лүүгээ “чи дуугүй бай юм хийж ядаж байхад” гэж хэлсэн. Тэгээд заазууртай гараараа  зүүн гуянд зүссэн. Эхнэр гарч орж ирээд бид хоёр гуяыг нь үзэхэд зүсэгдсэн байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг орж 4 оёдол тавиулсан. С.Нийн биед дээрхи гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ зодсондоо гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 47-48/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч С.Нын өгсөн:

            “...2018 оны 11 дүгээр сарын 27-нд би гэртээ орой ажлаасаа ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр М хоолоо хийгээд байж байсан. Би ороод нөхөр Мыг архи уулаа гэж маргалдсан. Тэгээд хOүхдийн сургуулиас төлбөр нэхсэн байсан. Тэрнээс болж нөхөр Мтай хэрэлдсэн. Нөхөр М заазуур бариад хоол хийгээд байж байсан. Тэгэхэд нөхөр М араас гуяны хэсэгт юмаар цохисон. Тухайн үед би заазуураар цохисон гэж мэдээгүй. Дахиад хэрүүл хийгээд байж байхад би гэрээс гараад жигнүүр оруулж ирэхээр гарахад хөл эвгүй гишгэгдээд байсан. Доошоо нойтон оргиод байхаар нь толинд харахад зүсэгдсэн юм шиг харагдсан. Гараараа барьж үзэхэд гар цус болсон байсан. Тэгээд бид хоёр хэрүүл хийхээ болиод эмнэлэг явъя гэсэн. Гэмтлийн эмнэлэгт 4 оёдол тавиулсан. Одоо надад гомдол санал байхгүй, манай нөхөр уучлалт гуйгаад эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 45-46, 54/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ________ тоот: 

1. С.Нын биед зүүн гуяны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 22/,

 

- Хохирогч С.Нын хүсэлт /хх-н 50/

 

Шүүгдэгч Ц.Мын хувийн байдалтай холбоотой:

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 32/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36, 37/,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 63-66/,

- Ц.Мын зан байдлын тодорхойлолт /хх-н 67/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс хийсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 11 сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 27 гудамж 1331 тоот гэртээ эхнэр С.Нтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Мын “...С.Н-ийн биед дээрхи гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ зодсондоо гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч С.Нын “...2018 оны 11 дүгээр сарын 27-нд ... нөхөр М араас гуяны хэсэгт юмаар цохисон. Тухайн үед би заазуураар цохисон гэж мэдээгүй. Дахиад хэрүүл хийгээд байж байхад би гэрээс гараад урд гэрээс гарч жигнүүр оруулж ирэхээр гарахад хөл эвгүй гишгэгдээд байсан. Доошоо нойтон оргиод байхаар нь толинд харахад зүсэгдсэн юм шиг харагдсан. Гараараа барьж үзэхэд гар цус болсон байсан. Гэмтлийн эмнэлэгт 4 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 658 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Ннь “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” тухайгаа хавтаст хэргийн 50, 54, 57 дугаар хуудсуудад илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь тогтмол орлого байхгүй тул торгуулиас өөр тохирох ял оногдуулж өгөөч гэх саналыг тус тус гаргалаа. Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч  Ц.Мт 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Ц-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.М-ыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ