Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00179

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00179

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би

Нэхэмжлэгч: Швейцари улсын Женев хот Quai des....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ....4/-т холбогдох

 

21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь хариуцагч *******, ******* нарын эцэг, хариуцагч *******ын нөхөр өөд болооч *******ын найз бөгөөд амьд сэрүүн байхад 21 орчим сая төгрөг зээлдүүлсэн болно. Хамгийн сүүлд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр утсаар залгаад өвчин нь хүндэрсэн тул мэс засалд орох болсон тухайгаа хэлж 500,000 төгрөг зээлээч гэсэн боловч харамсалтай нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас өөд болсон тухай хүүгээс нь хожим дуулсан. Улмаар хүүд нь өөд болоочид зээлсэн мөнгөний тухай хэлэхэд аав хэлсэн, мэдэж байгаа өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл дахин холбогдоогүй болно. Миний хувьд хүний нутагт хөдөлмөрлөж, үр хүүхэд гэр бүлээсээ хол байн олдог цалин хөлсөө найз нөхрийн журмаар хэрэгцээтэй, хүнд өвдсөн үед нь зээлж байсан. Одоо өөд болоочийн хууль ёсны өв залгамжлагч нараас нь хүлээн авсан өвийнх нь хэмжээгээр өр төлбөрийг нь хуваан гаргуулж авах нь зүй ёсны үйлдэл гэж үзэж байна. Иймд ******* миний бие нь дээрх хариуцагч нараас 21,000,000 төгрөгийг хэн хэдэн төгрөг гаргах нь зохистой талаар тодруулах боломжгүй байгаа тул шүүх шаардлагатай гэж үзвэл хууль ёсны өв залгамжлагч нарын хариу тайлбараас үүдэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломжтой байна. Энэхүү нөхцөл байдлыг минь харгалзан үзэж нэхэмжлэлийг минь хүлээн авч хянан, хэлэлцэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******гийн нэхэмжлэлийн шаардлага 21,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 5,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 5,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 6,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь *******, *******, ******* нараас 21,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч ******* ******* нараас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нараас татгалзаж, *******аас 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан, хариуцагч ******* 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн 128,975 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас 128,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******, *******, ******* нараас 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нараас татгалзаж, хариуцагч ******* 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн 128,975 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас 128,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ