| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03183/И |
| Дугаар | 312/ШШ2026/00204 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/ШШ2026/00204
| 2026 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 312/ШШ2026/00204 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ......./-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь 1982 онд Эрдэнэт хивсний үйлдвэрт ажилчнаар ажилд орсон. Энэ үед хөдөлмөрийн дэвтэр анх нээхдээ овог нэрийг маань .... гэж буруу бичсэн байна. Мөн цэргийн алба хаасны лавлагаа авахад ... гэж буруу гарч ирсэн. 1984, 1987, 1995 оны лавлагаа ч гэсэн мөн адил буруу гарсан. Ийм учраас ... намайг 1982 оноос 1995 он хүртэл Эрдэнэт Хивсний комбинатад ажиллаж байсныг болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч, мөн 1984 оны 06 дугаар сарын 20-ноос 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас Батлан хамгаалах Төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08/136 дугаартай лавлагаа /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4/, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Хивсний комбинатын даргын 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 118 дугаартай ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт /хх-5-6/, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Хивсний комбинатын даргын 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-7/, 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаартай Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах ээлжийн амралт, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, зарим ажилчдыг цалинжуулах тухай тушаал /хх-8/, 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаартай Ажилд томилох, тэтгэмж олгох, шилжүүлэн ажиллуулах ээлжийн амралт эдлэх, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, ОНБ-ын үүрэг гүйцэтгэх хүмүүсийг түр чөлөөлөх тухай тушаал /хх-9/ тушаалын хавсралт /хх-10/, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаартай Ажилд томилох, цех дотор шилжин ажиллах, ээжийн амралт эдлэх, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө эдлэх, ажлаас халах, илүү цагийн нэмэгдэл олгох тухай тушаал /хх-11/, 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай Ажилд томилох, ажлаас халах, ээлжийн амралт эдлүүлэх, чөлөө олгох тухай тушаал /хх-12/, Үйлдвэр худалдааны Эрдэнэт хивс ХК-ийн Ерөнхий захирлын 1995 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 1/156 дугаартай Ажилд авах, ажлаас халах, шилжүүлэн ажиллуулах, ээжийн амралт эдлэх, цалингүй чөлөө, мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал /хх-13/, итгэмжлэл /хх-14-17/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-18/, Хөнгөн ба үнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Хивсний комбинатын даргын 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181 дугаартай Ажилд томилох, шилжин ажиллах, ээлжийн амралт эдлэх, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, ажил хослон ажилласны нэмэгдэл олгох тухай тушаал, тушаалын хавсралт /хх-20-23/, Үйлдвэр худалдааны Эрдэнэт хивс ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай Ажилд томилох, ажлаас халах, ээлжийн амралт эдлэх, тэтгэмжтэй чөлөө олгох, цалингүй чөлөө олгох,, цалинжуулах тухай тушаал, тушаалын хавсралт /хх-24-25/, .... хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-28-30/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-31/, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. ******* нь.....лгосон 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 024415 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох, мөн тэрээр 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 238 /236/ дугаар ангид цэргийн алба хаасан болох нь түүний хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08/136 дугаартай Дэмбэрэлхүүгийн Нямдаваа БХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Эрдэнэт хотоос 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат (цэргийн албанд татагдан Ардын армийн 238 (236) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 39387 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн лавлагаагаар тогтоогдож байна.
3. Мөн ******* нь Эрдэнэт хотын Хивсний комбинатад 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ачигч, хивс зөөгчөөр, Үйлдвэр, худалдааны Эрдэнэт хивс ХК-д 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
..... 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 024415 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Хивсний комбинатын даргын 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 118 дугаартай Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах ээлжийн амралт олгох тухай тушаал, /тушаалын хавсралтын 37-д Дэмбэрэл Нямдаваа/,
Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Хивсний комбинатын даргын 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /тушаалын 6-д Дэмбэрэлхүүгийн Нямдаваа/,
Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Хивсний комбинатын даргын 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаартай Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах ээлжийн амралт, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, зарим ажилчдыг цалинжуулах тухай тушаал /тушаалын 2-т Дэмбэрэлхүүгийн Нямдаваа/,
Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Хивсний комбинатын даргын 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаартай Ажилд томилох, тэтгэмж олгох, шилжүүлэн ажиллуулах ээлжийн амралт, эдлэх, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, ОНБ-ын үүрэг гүйцэтгэх хүмүүсийг түр чөлөөлөх тухай тушаал /тушаалын хавсралтын 10-т ......
Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Хивсний комбинатын даргын 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181 дугаартай Ажилд томилох, шилжин ажиллах, ээлжийн амралт эдлэх, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, ажил хослон ажилласны нэмэгдэл олгох тухай тушаал, тушаалын хавсралт,
Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаартай Ажилд томилох, цех дотор шилжин ажиллах, ээжийн амралт эдлэх, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө эдлэх, ажлаас халах, илүү цагийн нэмэгдэл олгох тухай тушаал /тушаалын хавсралтын 28-д ......
Эрдэнэт хот Хивсний комбинатын даргын 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай Ажилд томилох, ажлаас халах, ээлжийн амралт эдлүүлэх, чөлөө олгох тухай тушаал /тушаалын хавсралтын чөлөө олгох хэсгийн 1-т ....
Үйлдвэр худалдааны Эрдэнэт хивс ХК-ийн Ерөнхий захирлын 1995 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 1/156 дугаартай Ажилд авах, ажлаас халах, шилжүүлэн ажиллуулах, ээжийн амралт эдлэх, цалингүй чөлөө, мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал /тушаалын хавсралтын ....
Үйлдвэр худалдааны Эрдэнэт хивс ХК-ийн Ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай Ажилд томилох, ажлаас халах, ээлжийн амралт эдлэх, тэтгэмжтэй чөлөө олгох, цалингүй чөлөө олгох, цалинжуулах тухай тушаал, тушаалын хавсралт,
....нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ........д олгосон 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 024415 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан .....-г 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 238 /236/ дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х......./-ийн Эрдэнэт хотын Хивсний комбинатад 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ачигч, хивс зөөгчөөр, Үйлдвэр, худалдааны Эрдэнэт хивс ХК-д 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ....улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ