Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2026/00216

 

 

 

 

 

2026 01 14 312/ШШ2026/00216

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********, утас:***********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ********* тоотод оршин суух,******* овогт ******* ******* /РД:***********, утас ***********/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, хариуцагч С.*******, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 онд С.Мөнх-Эрдэнгэтэй танилцаж, 2006 оны 01 сарын 31-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 01 сарын 31-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 онд хүү М.******* төрсөн. Бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү М.*******г өөрийн асрамжид авч өсгөх хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд хуралдаанд: Хүү М.******* насанд хүрсэн, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, бид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа учраас захиргааны журмаар шийдвэрлүүлэх ёстойг мэдэхгүй шүүхэд хандсан учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хэлэлцэх ажиллагаанд нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч С.*******д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч О.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ